Шууд Chart

Усанд автсан 3 айлыг нүүлгэжээ

2024-04-02 13:25:23

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өглөө нойтон цас орсны улмаас шар усны дуудлага мэдээлэл ихсэж, шар усанд автсан нийт 20 дуудлага, мэдээлэл ирсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэлээ. 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1, 4 дүгээр гудамж, Баянзүрх дүүргийн 5, 32, 29-р хороо Зүүн уулын сувгийн гаргалгаа, Алтан-Өлгий, Дарь эх, Сүхбаатар дүүргийн 13, 16-р хороо Рашааны 9 дүгээр гудамж, Бэлх, Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн үерийн далан, Сонгинохайрхан дүүргийн 27,40-р хороо Толгойтын гүүрний баруун тал, Хилчин хотхон, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж, 13-р хороо 5-3 гудамж, 2-р хороо 7-8 байрны дугаарны урд хэсэг зэрэг байршлуудад тогтсон усыг соруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа. 

Өнөөдрийн байдлаар шар усанд автсан нийт 95 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 450 алба хаагч, 125 автомашин механизм, 29 мотопомптой ажиллаж 8500 тонн ус соруулан, 5604 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлголоо.

Нийт 3570 метр шороон далан босгож 310 айл, өрх, 5 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт 12 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Зарим дуудлагуудад зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 


Усанд автсан 3 айлыг нүүлгэжээ   
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй