
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс хөдөлмөрчдийн одоо авч байгаа цалин, тэтгэврийг 50 хувиар нэмэх, мөн бага, дунд орлоготой иргэдийг “Хүн амын орлогын албан татвар”-аас тодорхой хугацаа зааж 100 хувь чөлөөлөх нь чухал байгааг онцлолоо.
Уг асуудлыг ажил хэрэг болгон хэрэгжүүлж чадвал иргэдийн орлогыг богино хугацаанд хамгаалсан томоохон алхам болох юм.
Улмаар ирэх оны төсөвт цалин тэтгэврийн нэмэгдлийг заавал суулгаж өгөх хэрэгтэй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллээ.
Цалин тэтгэврийг 50 хувиар нэмэх шаардлагатайг онцлов | ||
Үзсэн: 2973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.