Өнгөрөгч ням гарагт Марроко улсын өмнөд бүс нутгаар аадар бороо орж, үер буусны улмаас 20 иргэн амь насаа алдаж, есөн иргэн сураггүй алга болсон талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Тата, Эррахидиа, Тизнит, Тингхир, Тарудант мужид Испани, Канад, Перу улсын гурван гадаадын иргэн амиа алдсан тухай мэдээлсэн байна.
Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар тус яам мэдэгджээ.
Тус улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 253 мм байдаг аж.
Өнгөрсөн ням гарагт гурван цагийн турш 170 мм хур тунадас үргэлжлэн орж, их хэмжээний үер буусны улмаас цахилгаан тасалдсан байна. Мөн ус хангамж, харилцаа холбоо бүрэн тасалдахад хүрчээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Марроко улсад аадар бороо орсны улмаас 20 иргэн амь насаа алдаж, 9 иргэн ор сураггүй болжээ | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.