Өнгөрсөн мягмар гарагт Өмнөд Калифорни муж даяар гурван том ой хээрийн түймрийн голомт байгааг мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 25.000 акр талбай шатсан байна.
Мөн 65.000 гаруй барилга, байгууламж болон орон сууц өртөх өндөр эрсдэл нүүрлээд байгаа аж.
Тухайлбал, Сан Бернардино муж дахь оройн түймэр, Оранж муж дахь нисэх онгоцны буудлыг дайран өнгөрч буй түймэр, Лос Анжелес муж дахь гүүрний түймэр бүгд хэт хуурайшилт, хэт халалтын улмаас галын тархалт хурдацтай байна гэж албаныхан мэдээлжээ.
Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд байрлуулсан ба нийт 56.400 барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.
"Newsom" мэдээллийн агентлагаас ой, хээрийн түймэртэй тэмцэхэд нийт 2000 гаруй гал сөнөөгч, 200 орчим агаарын болон хуурай замын техник хүч ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Калифорнид гарсан ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Үндэсний гвардаас нэмэлт хүч илгээжээ | ||
Үзсэн: 322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.