Шууд Chart

Төрд учирсан 238 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ

2024-09-12 10:10:40

Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны есдүгээр сар хүртэл хугацаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.

Тодруулбал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 118.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 101.5 сая төгрөг, эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 18.5 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Тус прокурорын газраас 2023 онд төрд учирсан 327 сая төгрөгийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж байжээ.


Төрд учирсан 238 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй