Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлогчдод хязгаарлалт тавих шаардлагатай байгаа талаар бизнес эрхлэгчид хэлж байна. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаа эдгээр тоног төхөөрөмжийг ЖДҮ эрхлэгчдээ дэмжих зорилгоор хоёр дахь удаагаа хуульд өөрчлөлт оруулж хугацааг нь сунгаад байгаа юм.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар жагсаалтаар баталсан 20 гаруй тоног төхөөрөмжийг хувь хүн, аж ахуй нэгжийн хэн нь ч оруулж ирэх боломжтой байдаг учир томоохон компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн нэр дээр оруулж ирсэн бараандаа хөнгөлөлт эдэлдэг юм байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 66500 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулдагаас 90 хувь нь 20 хүртэл ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид байгаа юм. Тэдний 80 хувь нь тоног төхөрөмжөө шинэчилэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх шаардлагатай гэсэн судалгаа байдаг аж.
Энэ тухай Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн орлогын хэлстийн дарга Э.Батбаяр яриаг одоо сонсоцгооё.
| ЖДҮ-ийн тоног төхөөрөмж импортлогчдод хяналт тавих хэрэгтэй юу | ||
| Үзсэн: 1519 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.