Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны III улирлын байдлаар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 5 бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгджээ.
Тодруулбал, Цэргийн албанаас оргон зайлах 4, Биедээ гэмтэл учруулах, өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх 1 гэмт хэрэг байна.
Орхон аймгийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тус аймаг дахь холбогдох газруудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Мөн Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт, урьдчилан сэргийлэх талаар Зэвсэгт хүчний 110, 186 дугаар ангийн нийт 270 гаруй офицер, ахлагч нарт мэдээлэл өглөө.
“Цэргийн албаны эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.