Шууд Chart

“Монгол Улсын Гадаад харилцаа" нэвтэрхий тольтой болов

2014-09-08 14:06:37

“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном  болон “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг /хроник/ (МЭӨ 209-2014)” номууд хэвлэгджээ.
Тус нэвтэрхий толийг ГХЯ-аас эмхтгэсэн бол манай улсын гадаад харилцааны түүхэн замнал, Монгол төрийн гадаад бодлогын он дараалал бүхий “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон номыг Ч.Болдбаатар зохиосон байна.
“Монгол Улсын Гадаад харилцаа” нэвтэрхий толь ном нь  дэлхийд алдартай “Britannica” нэвтэрхий толийн загвараар бүтээгджээ. Уг нэвтэрхий толь нь энэ төрлийн түүхэн баримт, мэдээллийг багтаасан аргачлал, стандарт жишгээрээ дэлхийн хэмжээнд бүтээгдсэн бүтээл юм. Монголын түүх, дипломатын бодлогын уламжлал, олон улсын харилцааны түгээмэл ойлголт, нэр томьёо зэргийг үндэсний “Britannica” нэвтэрхий толийн сан хөмрөгөөс авчээ.
Энэхүү толийг Монголын дипломатуудын намтар, гадаад улс орнуудтай байгуулсан түүхэн гэрээ хэлэлцээрүүд болон олон арван фото баримтаар шинэчлэн баяжуулжээ.


 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Монгол Улсын Гадаад харилцаа" нэвтэрхий тольтой болов  
Үзсэн: 2205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй