Шууд Chart

Францын Майотт мужид хар салхи их хэмжээний хохирол учруулжээ

2024-12-16 10:15:27

Францын Майотт мужид хар салхины улмаас 11 хүн амь насаа алдаж, 250 хүн бэртэж, гэмтсэн байна.

Амь насаа алдсан хүний тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ.

Мөн тог цахилгаан тасалдаж, агаарын болон хуурай замын тээврийн үйлчилгээ бүрэн зогсож, олон тооны зам, гүүр эвдэрч сүйджээ.

Майотт мужийг 90 жилийн өмнө хүчтэй хар салхи дайрч байжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Францын Майотт мужид хар салхи их хэмжээний хохирол учруулжээ  
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй