Шууд Chart

ХБНГУ хилийн дагуух хяналт шалгалтаа дахин зургаан сараар сунгав

2025-02-14 15:18:01

Германы засгийн газар бүх хилийн боомтод өргөтгөсөн хяналт шалгалт нэвтрүүлсэн хугацаагаа ирэх 9 сарын 15-н хүртэл нэмж зургаан сараар сунгахаар шийдвэрлэсэн байна. Энэ арга хэмжээ хууль бус цагаачлалыг үр дүнтэй сааруулахад тустай байгаа нь тоо баримтуудаар нотлогдож байгаа гэдгийг канцлер Олаф Шольц онцолсон байна.

Германы ДХЯ-ны сайд Нэнси Фезер энэ арга хэмжээний дүнд Холбооны эрх баригчид хүмүүсийг бараа таваар болгож хил давуулж харгислал үйлддэг контрабанд үйл ажиллагааг таслан зогсоож байгаа талаар цохон мэдэгдсэн байна. Герман улс өнгөрсөн оны намраас хуурай газрын бүх хил дээрээ цагаачдын хяналтгүй урсгалыг тогтоон барих зорилгоор хяналт шалгалт нэвтрүүлсэн. 9 сарын 16-наас тухайлбал Франц, Дани, Бельги, Нидерланд, Люксембург улсуудтай залгаа хил дээр байнгын бус хяналт шалгалт явуулж эхэлсэн бол, үүнээс өмнө Австри, Польш, Чех, Швейцар улсуудтай хил дээрээ мөн ийм шалгалт тогтоогоод байгаа юм. ХБНГУ-ын ДХЯ-ны мэдээгээр, өнгөрсөн саруудын туршид нийтдээ хууль бусаар улсад нь нэвтрэхийг завдсан 80 мянган оролдлогыг таслан зогсоож, 1900 контрабад буюу хил дамнасан хууль бус худалдаачдыг саатуулсан байна.

Хуурамч бичиг баримттай эсвэл зохих визгүй 47 мянган хүнийг мөн нэвтрүүлэлгүй буцаажээ. Германд хууль бус цагаач дүрвэгчдийн холбогдсон онц ноцтой халдлага гэмт хэргүүд удаа дараа гарсантай холбоотойгоор энэ талын сэдэв нийгэмд хурц маргаан дэгдээсэн асуудал дагуулж, ийм дүрвэгчдийг урсгалыг хязгаарлах бодлого арга хэмжээг эрх баригчид нь хэрэгжүүлж эхэлсэн.

Герман улсын тухайд хилийн хяналт шалгалтгүй Шенгений бүсэд багтдаг. Хилдээ аливаа хяналт шалгалт тогтоох нөхцөлд тухай бүрдээ Европын комисстой зөвшилцөх ёстой байдаг. Үүний зэрэгцээ хууль бус дүрвэгчдийг саатуулахад чиглэсэн Польш-Германы хилийн хяналтыг чангатгасны улмаас польшийн тээврийн компаниудын ажилд ихээхэн хүндрэл учрах болсныг орон нутгийн хэвлэлүүд мөн мэдээлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ хилийн дагуух хяналт шалгалтаа дахин зургаан сараар сунгав  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй