
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Оросын ерөнхийлөгчтэй маш удаан, бас үр бүтээлч яриа өрнүүлээ гэж өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд анх мэдээлсэн. Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков 2 улсын төрийн тэргүүн нар хоригдлууд солилцох, Ираны цөмийн хөтөлбөр, Орос-Америкийн хамтын ажиллагааны талаар яригдсан гэсэн бол, Трамп Украин, Ойрх Дорнод, ХОУ, долларын хүч нөлөө бусад олон асуудлыг хэлэлцсэн гэж мэдээлсэн. Хоёр удирдагч олон хүний амь эрсдэж байгаа Орос, Украины дайныг зогсоох хүсэлтэй байгаагаа хоёр талын баг дайныг зогсоох яриа хэлэлцээ нэн даруй эхлүүлэхээр тохирсон гэдгийг Трамп мэдээлсэн.
Трамп тэрчлэн Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй цаг орчим утсаар ярилцсан байна. Үүнийхээ дараа Трамп нар Украины ерөнхийлөгчийг мөн энхийн яриа хэлэлцээнд бэлэн байгаа гэж мэдээлсэн байна. Гэхдээ тэд ямарваа нэг нөхцөл эсвэл урьдчилсан тохиролцоотой холбоотой зүйл мэдээлээгүй байна. Тэгвэл Трамп, Путин нарын утсан ярианы араас Их Британий БХЯ-ны сайд Жон Хили, НАТО-гийн ЕНБД Марк Рютте, Европын 7 орон мэдэгдэл гаргаж, Оростой хийх яриа хэлэлцээнд Украин голлох хүчин байх ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрчлэн Хятадын талаас Путин, Трамп нарын Украины хямралын асуудлаарх уулзалтыг зохион байгуулах санал Америкийн засаг захиргаанд илэрхийлсэн тухай Америкийн WSJ эх сурвалжуудад тулгуурлаж мэдээлжээ. Бээжингийн энэ саналд Зеленскийг оролцуулах талаар дурдаагүй байна.
БНХАУ Трамп, Путин нарын уулзалтыг зохион байгуулах санал тавьсан | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.