Шууд Chart

Цагаачлалын улмаас Их Британийн хүн ам 2032 он гэхэд 72.5 саяд хүрнэ

2025-02-17 12:59:34

ИБУИНХУ-ын нийт хүн ам 2022 онд 67.6 сая байсан бол цэвэр шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр 2032 он гэхэд 72.5 саяд хүрэх төлөвтэй байгааг Үндэсний статистикийн газар (ONS) мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд Их Британид цагаачлалын үзүүлэлт түүхэн дээд түвшинд хүрч, эдийн засаг, нийгэмд шууд нөлөөлж байгаатай холбоотойгоор хүн амын өсөлтөөс шалтгаалсан төрийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх, мөн эдийн засгийг хөдөлгөх гадаадын ажиллах хүчний хэрэгцээний талаар маргаан үүсгэх нөхцөл бий болно гэж Үндэсний статистикийн газраас таамаглаж байна.

ИБУИНХУ-ын үе үеийн засаг захиргаа болон Ерөнхий сайд Кир Стармерын Хөдөлмөрийн засгийн газар нь мөн цагаачлалыг бууруулахаа амласан байдаг. Цагаачлалын асуудал нь улс төрийн халуун сэдэв хэвээр байгаа бөгөөд 2016 оны Брекситийн санал хураалтад нөлөөлөөд зогсохгүй Шинэчлэлийн нам (Reform UK)-ын баруун төвийн үзэл баримтлал, улс төрийн байр суурийг нэмэгдүүлж байна.

Цэвэр шилжилт хөдөлгөөний үзүүлэлт (ирсэн хүмүүсээс явсан хүмүүсийг хассан тоо) 4.9 саяд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ирэх 10 жилийн хугацаанд хүн амын өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болохыг Үндэсний статистикийн газар онцолжээ.

Хүн амын хэтийн тооцоо нь ИБУИНХУ-ын Сангийн сайд Рэйчел Рийвсийн хувьд таатай мэдээ байх бөгөөд энэ нь Их Британийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Засгийн газрын зээлийн хэмжээг бууруулах боломжтой гэж Шийдлийн сан (Resolution Foundation)-ийн бодлогын төв мэдэгдсэн.

Хүн амын хэтийн тооцоогоор 2022 оноос 2023 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд цэвэр шилжилт хөдөлгөөний үзүүлэлт 900,000 давж, түүхэн дээд хэмжээг тогтоосонтой холбогдуулан 2028 оны 2 дугаар хагас жилээс эхлэн цэвэр цагаачлалын үзүүлэлт жил бүр 340,000 д хүрнэ гэж тооцоолж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Цагаачлалын улмаас Их Британийн хүн ам 2032 он гэхэд 72.5 саяд хүрнэ  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй