
Эх орондоо үйлдвэрлэсэн арьсан гутлыг хамгийн их худалдаж авдаг хүмүүс бол малчид гэж үйлдвэрлэгчид ярьж байна. Малчдын худалдаж авдаг дотоодын үйлдвэрийн арьсан гутал 50-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагддаг аж. Харин дотоодод үйлдвэрлэсэн гоёлын, эрэгтэй, эмэгтэй арьсан гутлыг дунджаар 120 мянган төгрөгөөр борлуулдаг байна.
Дотоодын гутал үйлдвэрлэгчид монголчуудынхаа гутлын жилийн хэрэглээний 10 орчим хувийг л үйлдвэрлэж чаддаг. Харин үлдсэн хэрэглээ болох гутлыг импортоор оруулж ирдэг байна. Урд хөршөөс гэхэд жилдээ зургаан сая гутал орж ирдэг гэж Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал н.Баярсайхан ярилаа.
Монголын гутлын үйлдвэрүүд 1990-ээд оны үед дотоодынхоо гутлын хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Гэтэл одоо ердөө нийт хэрэгцээний 10 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж чадаж байна. Иймээс цаашдаа гутлын үйлдвэрүүдийг өргөжүүлэхэд дотоодоосоо түүхий эд болох арьс, шир худалдаж авах, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгөтэй болох гээд олон шаардлага тулгарч байна гэж энэ салбарынхан хэлсэн юм.
Малчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна | ||
Үзсэн: 1871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.