
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр эдийн засгийн ач холбогдолтой олон чухал яриа хэлэлцээ хийсэн. Эдгээрээс монгол малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцсан нь өнөөдөр ч олны анхаарлыг татаж байна. Махыг экспортлохын тулд заавал үйлдвэрлэлийн аргаар боловсруулах шаардлагатай байдаг. Гэвч манай махны үйлдвэрүүдийн ихэнх нь эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадахгүй байгааг Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамбаа хэлж байна.
Манай улс жилд 220-240 мянган тонн мах бэлтгэдэг. Үүний зөвхөн нэг хувийг нь үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг байна. Энэ сэдвээр “Тусгал” мэдээллийн хөтөлбөрт зочинтой ярилцах болно.
Махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахад санхүүжилт шаардагдана | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.