Шууд Chart

Ундны усны ай сав газрыг цэвэрлэлээ

2014-09-17 16:34:07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын захирамжийн дагуу хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилтан албан хаагчид болон сурагчид бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ.

 
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр байгууллагууд гадна фасад, хашаа, сандал, хайс, хашлага, автобусны буудлын саравч, хогны сав, шонгийн мод гэх зэргийг угааж, цэвэрлэсэн байна. Мөн Улаан загалмайн сургагч багш нар болон идэвхитэн 15 гишүүн, сайн дурын 20 иргэн хамтран Алаг жирийгээс 85 дугаар сургууль хүртэл, 63 дугаар цэцэрлэгийнхэн сургуулиас “Монгол шилтгээн” хүртэлх газрыг цэвэрлэжээ.
 
20 дугаар хорооноос санаачилсан уг их цэвэрлэгээгээр Туул гол дагуух ундны усны ай сав газарт 7-8  хогийн цэг үүссэн байсныг цэвэрлэсэн байна.

Ундны усны ай сав газрыг цэвэрлэлээ  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй