
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар “Бодь Пропертийз” XXК-ийн төслийн менежер В.Энхтөрөөс тодрууллаа.
Тэрбээр “Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн төслийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар гадна тохижилтын ажлыг хийж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний багц буюу 1, 2, 3 дугаар блокийн автомашины гарааш болон цэцэрлэгт хүрээлэнг долooдугаар сард ашиглалтад оруулна. Тодруулбал, 4 блок бүхий 107 машины далд гарааш нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх юм. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх бөгөөд үүнээс гадна иргэд амарч, зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам, задгай театр, будант оргилуур байрлана. Харин тохижилтын ажлын дараа үйлчилгээний барилга болон 4 дүгээр блокийн гараашны ажлыг үргэлжлүүлнэ. Тус барилгын ажил нь есдүгээр сард дуусна. Үйлчилгээний барилгын төмөр бетон хийцийн ажил дууссан ба одоогоор гадна, дотор өрлөгийн ажил үргэлжилж байна. Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв зэрэг байна” гэв.
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.