
Нийслэл хот ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээр байгууллаа.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон ХБНГУ-ын Эссен хотын Нийгмийн асуудал, хөдөлмөр, эрүүл мэнд хариуцсан орлогч дарга П.Ренцэл нар эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар эрүүл мэндийн салбарт эмнэлгийн эрүүл ахуй халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээг гэрээр нь хүргэх шинэ арга барилыг нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газартай гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеэр авах арга хэмжээ болон гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллана.
ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ||
Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.