Шууд Chart

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

2025-05-26 16:51:52

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм.

Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн.

Тодруулбал, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд 1.4 км үргэлжлэх түшиц ханыг хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 1.2 км-ийг хийгээд байна.

Энэ талаар гүйцэтгэгч компанийн ахлах инженер И.Сумьяабазараас тодруулав.

"Билгүүн Монгол Констракшн" ХХК-ын ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр үерийн хамгаалалтын далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгана. Үүний дараагаар голын тохируулга, хашлага хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэв.

Энэхүү үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Мөн  "Сэлбэ сэргэлт" төслийн дараагийн үе шатны ажлуудтай уялдана гэдгийг албаныхан онцоллоо.  Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхэлнэ.


Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй