Шууд Chart

“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2025-05-27 17:04:43

НЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг жанжин Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 24-нд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.

Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд залуучуудад дараах гарын авлага ном, нугалбарыг тараан, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулж, зөвлөгөө мэдээллийг өгсөн. Тодруулбал,

  • “Шударга ёс: Сэтгэхүй хөгжүүлэх бодлого” гарын авлага ном 500 ширхэг
  • “Сургамжит өгүүллэг” гарын авлага ном 1000 ширхэг 
  • “Иргэн та авлигын эсрэг юу хийж чадах вэ?” нугалбар 1000 ширхэг
  • “Авлигатай тэмцэх газарт хэрхэн өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах вэ?” нугалбар 1000 ширхгийг тус тус олон нийтэд хүргэв.

Мөн хүүхэд залуучуудын дунд “Шударга байх хамгийн гоё” гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглуулж, 300 гаруй хүүхдэд шударга ёсны үзэл санааг харуулсан зургийг сонгуулж, нүүрэн дээр зураг зурсан. Түүнчлэн иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, гурван хүнд шагнал гардуулсан бол гар зургийн уралдаанд түрүүлсэн долоон хүүхдэд дурсгалын зүйл гардуулсан юм.


“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй