Шууд Chart

ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

2025-05-28 17:14:08

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 24 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. 

Өнөөдрийн байдлаар 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цогцолборын барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байх юм.

Барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлуудыг хийж байна.

Тус цогцолборыг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна.

Гүйцэтгэгчээр "ТОТАЛ ИДЕАЛ" ХХК ажиллаж байна.

 


ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй