Шууд Chart

Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно

2025-06-04 09:19:43

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн бүлгийн төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлж, санал солилцлоо.

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

  • Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх
  • Бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, чадавхжуулах, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх
  • Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хугацаа, хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх,
  • Кейс менежментийн үйлчилгээнд суурилсан хэрэгцээнд нь нийцсэн хөгжүүлэх үйлчилгээг хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй