
Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 төрлийн 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 30 иргэний амь насыг авран хамгааллаа.
Өмнөх сарын гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагатай харьцуулахад төөрсөн, сураггүй болсон дуудлага 25 хувь, цас шаварт суусан дуудлага 25 хувь, өндрөөс унах осол 62.5 хувиар тус тус ихэссэн байна.
Харин усны осол 20 хувь, зам тээврийн осол 41 хувь, мал, амьтны гоц халдварт өвчин 75 хувь, 3.5 ба түүнээс дээш хүчтэй магнитудын газар хөдлөлт 12.5 хувь, хүчтэй салхинаас улмаас үүссэн хохирлын дуудлага 40 хувь, бусад төрлийн дуудлага 10 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнгөрсөн сард 11 төрлийн 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ | ||
Үзсэн: 194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.