Шууд Chart

Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг

2025-06-12 12:47:49

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг. Үүнээс 58 мянга орчим нь тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарсан.

Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийн 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол ирэх онд хүүхдийн эрхийн байцаагчдын орон тоог 92 болгож нэмэхээр төлөвлөлөө. Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд ОУХБ-ын конвенцын суурь ойлголтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 


Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй