
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС болон олон улсын түншүүд хамтран "Англи хэлний мэргэшлийн төв"-ийг албан ёсоор нээлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр нээж хэлэхдээ “АНУ-ын ЭСЯ, Боловсролын Яам, МУИС болон бусад холбогдох байгууллагууд удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг хийж хамтран ажилласны дүнд бид өнөөдөр энэхүү төвийг нээж байна. Монгол орны боловсролын салбарын бүх түвшний англи хэлний багшаар ажиллаж буй хэн бүхэнд мэргэшлийн төв хүртээмжтэй, чанартай сургалтыг үр дүнтэй явуулж тэдний мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд нь тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ төв нь англи хэлний багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой АНУ-аас ирсэн мэргэжилтнүүд (Феллоу, Фулбрайт, Энх тайвны корпусын багш нар) англи хэл заах арга зүй, багшийн хөгжил, сургалтын хөтөлбөр боловсруулалт зэрэг олон төрлийн сургалт, семинар зохион байгуулж байгаа ажээ.
Тус төв нь Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байна.
Англи хэлний мэргэшлийн төв Улаанбаатарт нээгдлээ | ||
Үзсэн: 288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.