
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Google компанийн албан ёсны эрхтэй хэрэгжих “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Шинэ мэдлэг, шинэ туршлага, шинэ хамт олны дунд өөрийгөө хөгжүүлэх “Grow with Google Mongolia” хөтөлбөр зургаадугаар сарын 13-нд албан ёсоор эхэлж байна.
Нээлтийн үеэр хөтөлбөрийн тухай танилцуулахын зэрэгцээ хамтран ажиллагч байгууллагууд болон салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцлаа.
Монгол Улсын хүн амын 29 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа нь улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэт нөөц бололцоо, асар их чадавх байгаагийн илрэл юм. Тийм ч учраас бид залуучуудын мэдлэг боловсрол, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, манлайлагч иргэд болгон төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 350 залуучуудад 3 сарын хугацаанд цахим аюулгүй байдал, ахисан түвшний өгөгдлийн шинжилгээ, төслийн менежмент, мэдээллийн технологийн автоматжуулалт, UX дизайн, дижитал маркетинг ба цахим худалдаа гэсэн 6 чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн ур чадвар эзэмшүүлж, Google компанийн албан ёсны “Google Career Certificate” олгох юм.
“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих, мэдээлэл, технологийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, залуучуудыг дэлхийн түвшний ур чадвартай ажиллах хүч болгоход оршиж байна.
“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлт боллоо | ||
Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.