Шууд Chart

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүллээ

2025-06-15 11:24:06

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Сагсай, Улаанхус, Буянт сум, Цагааннуур тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, үр дүнг танилцууллаа.
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар болон дайчилгаа зохион байгуулах талаар мэдээлэл өгч, сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өөрийгөө болон бусдыг авран, хамгаалах дадлага сургуулийг газар дээр нь зохион байгуулж, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлсэн юм.
 
Хурлаар үзлэгийн явцад илэрсэн давуу болон дутагдалтай талуудыг дүгнэж, цаашид сайжруулах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
 
Энэ хүрээнд аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүллээ  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй