Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ

2025-06-16 09:04:09

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 4, гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 68 иргэний аюулгүй байдлыг хангаж, 853 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Гол, усны ослоор 1 иргэн амиа алдсан. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд халах төлөвтэй гэж мэдээлж байна. Иймд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу аялал зугаалгаар зорчиж буй иргэд гол, усны ослоос сэрэмжтэй байж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.


Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй