Шууд Chart

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

2025-06-16 09:25:42

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг энэ сарын 13-16-нд хуваарийн дагуу 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлнэ. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалган туршина.

Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуулийн саналыг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт авах юм.

 


Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй