Шууд Chart

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалт хийжээ

2025-08-15 14:59:43

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэстэй хамтран 2025 оны наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Шатахуун тээвэрлэж явах үед гарч болзошгүй осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг хийж энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чиглэлээ.

Шалгалтаар Улаанбаатар болон орон нутгийн замд шатахуун, тос зэрэг шатамхай материал тээвэрлэж яваа зарим том оврын машинууд техникийн бүрэн бус, гал унтраах хэрэгсэлгүй, стандартын шаардлага хангаагүй байсныг илрүүлэн зөрчлийг газар дээр нь засаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласан байна.


Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалт хийжээ  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй