Шууд Chart

Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

2025-08-19 09:05:37

Багш нарын зүгээс Боловсролын сайдад орон сууцны хүртээмж болон цалингийн бодитой нэмэгдлийн талаар шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад дорвитой хариу өгөхгүй бол есдүгээр сараас ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь багшийн нэмэлт чиг үүрэг, ачаалалтай уялдуулан цалин хөлсний бүтцэд шинжилгээ хийх, багшийн цалинг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилготой юм.

Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтсан байна.

Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2025 оны наймдугаар сарын 30- наас өмнө танилцуулна.


Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй