Шууд Chart

Он гарсаар улсын хэмжээнд нийт 224 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

2025-08-19 11:10:20

Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 75 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 224 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Хамгийн анхны түймэр гуравдугаар сарын 06-нд Дорнод аймгийн Булган суманд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл 130 гаруй хоног ой, хээрийн түймрийг илрүүлж, унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулан 08.18-ны өдрийн 13:45 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар  түймэрт 15 га талбай өртөж шатсан.

Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 13 га талбай өртөж шатжээ.


Он гарсаар улсын хэмжээнд нийт 224 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй