Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллана

2025-09-05 10:10:46

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинээр томилогдсон Монгол дахь суурин төлөөлөгч Др. Чинюн Диаог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон өнгөрсөн хугацаанд хэрхэн хамтарч ажилласан талаар танилцуулсан юм. 

Талууд энэ үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах, ялангуяа зуд болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хүнс, мал аж ахуйн салбарын эрсдэлийг багасгах чиглэлээр хамтарч ажиллах, цаашлаад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах, малчдын амьжиргааг хамгаалах, байгалийн гамшгийн дараах сэргээн босголтын бодлогод НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Мөн тус байгууллагын туршлага, техникийн дэмжлэг нь гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг хошууч генерал Г.Ариунбуян онцолсон юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.  


Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллана  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй