Шууд Chart

Хууль бус спортын хоригийг шүүх хүчингүй болгох эрхтэй байх ёстой

2026-01-02 11:26:23

Европын Холбооны Шүүхийн Ерөнхий өмгөөлөгч Дийн Шпильманн 2025 оны 12 дугаар сарын 18-нд гаргасан дүгнэлтдээ, Европын Холбооны эрх зүй нь үндэсний шүүхүүдийг хууль бус спортын хориг арга хэмжээг хүчингүй болгох, шаардлагатай тохиолдолд түр түдгэлзүүлэх бүрэн эрхтэй байх ёстой гэж мэдэгдлээ.
 
Тэрбээр спортын байгууллагууд сахилгын арга хэмжээ авах боломжтойг үгүйсгээгүй ч, ийм хориг нь үндэслэлтэй, зохистой, пропорциональ байх ёстойг онцолсон юм.
 
Харин хууль бус гэж үзсэн хориг арга хэмжээг шүүх бодитоор хүчингүй болгох бүрэн эрхгүй тогтолцоо нь Европын Холбооны эрх зүйд нийцэхгүй гэж дүгнэжээ.
 
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Хууль бус спортын хоригийг шүүх хүчингүй болгох эрхтэй байх ёстой  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй