Шууд Chart

АНУ Венесуэлд томоохон цэргийн ажиллагаа эхлүүлж, Николас Мадурог баривчилсан гэж мэдэгдлээ

2026-01-03 18:53:40

Өнөөдөр (2026.01.03) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "томоохон хэмжээний цэргийн ажиллагаа” явуулсан гэдгээ зарлалаа. Тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэрийг баривчилж, тус улсаас гаргасан талаар мэдээлсэн байна. Эдгээр мэдээллийг АНУ-ын албан ёсны мэдэгдэл биш, Трампын "Truth Social" гэх сошиал хуудаснаас авсан гэж олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. 

АНУ Венесуэлийн нийслэл Каркас болон бусад хотуудад агаарын цохилт өгч, олон дэлбэрэлт болсон зарим хэсэгт цахилгаан тасарчээ. Нийслэл болон стратегийн дэд бүтцүүд чиглэсэн эдгээр цохилтууд нь цэрэг, холбоо, тээврийн зангилааг хамарч байгаагаараа онцлог байна. Мөн Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Падрино Лопес агаарын цохилтын үеэр амь насаа алдсан гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдэд гарчээ.

Түүнчлэн, FAA Венесуэлийн агаарын орон зайд АНУ-ын олон нислэгийг зогсоосон талаар өгүүлжээ.

Харин Венесуэлийн Засгийн газар АНУ-ын ажиллагааг “маш ноцтой цэргийн түрэмгийлэл” гэж нэрлэж, нийслэл Каракас болон Миранда, Арагуа, Ла Гуайра мужууд дахь иргэний болон цэргийн байршлууд халдлагад өртсөн гэдгийг баталж, энэхүү халдлагын зорилгыг Венесуэлийн стратегийн нөөц, тэр дундаа газрын тос, ашигт малтмалыг нь булаан авч, улс орны улс төрийн бие даасан байдлыг хүчээр таслан зогсоох явдал гэж тодорхойлж байгаа юм. Мөн ард иргэдийгээ эх орноо хамгаалах, нэгдэн тэмцэхийг уриалжээ. Орон нутгийн засаг захиргаа үндэсний батлан хамгаалах төлөвлөгөөг идэвхжүүлэхийг тушаасан гэж мэдээлж байна.

Куба, Колумб зэрэг хөрш орнууд АНУ-ын энэ үйлдлийг нэг талын цэргийн ажиллагаа гэж шүүмжилж, Олон улсын хамтын нийгэмлэгээс яаралтай хариу авахыг уриалжээ


АНУ Венесуэлд томоохон цэргийн ажиллагаа эхлүүлж, Николас Мадурог баривчилсан гэж мэдэгдлээ  
Үзсэн: 1523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 18 цаг 16 минутын өмнө
Oil gas iig deeremdeheer shell mobile heden company ii zahialgaar dainiig hiij ba Ukraine ch adil orosiin gas oiling ezemshih gej Ukraine iig hulsuur dainiig ehluulsen

Бидэнтэй нэгдээрэй