Төрөөс иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож буй үйлчилгээг цахим хэлбэрт оруулж түргэн шуурхай болгох, цаг хугацаа хэмнэх, ойн баялгийн ашиглалт, түүнийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих зорилгоор erp.forest.gov.mn программыг нэвтрүүлж байна.
Уг системийг нэвтрүүлснээр мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахим системээр олгох, хянах, баталгаажуулах боломж бүрдэж байна.
Мөн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрийг хослуулан ашиглах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2026 оны зургаадугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагын шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг гэрчилгээг зөвхөн цахимаар шалгаж, баталгаажуулах ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны байдалд газар дээр нь шуурхай хяналт тавих, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Цаашид erp.forest.gov.mn программыг ойн салбарын хяналт, зөвшөөрөл, мэдээллийн үндсэн систем болгон хөгжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
| Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахим хэлбэрээр шалгаж эхэллээ | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.