Шууд Chart

“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

2026-02-23 12:24:00

Энэ оны 02 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд “Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэх замаар нийт 32 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Иргэд Та бүхэн цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар шалгах, үл мэдэх эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын мэдээлэл болон нэг удаагийн нууц кодыг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв залилангийн шинжтэй үйлдэлд өртсөн бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандана уу.


“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй