Шууд Chart

Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр"

2026-05-09 12:25:38

Нүүдлийн шувууд тэнгис далай, өндөр уулс, говь, цөлийг гатлан үржлийн нутгаа зорин очиж, мөн буцахдаа ижил чиглэлийн нүүдлийн замыг ашигладаг.

Нүүдлийн замууд нь шувуудын мэнд үлдэхэд зайлшгүй шаардлагатай хоол тэжээл, түр буудаллаж амрах газар, үржих, өвөлжих нутгуудыг хооронд нь холбосон чухал сүлжээ нутаг юм.

Харамсалтай нь дэлхий даяар шувуудын зүйлийн 40 гаруй хувь нь цөөрч, тоо толгой нь буурсаар байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээллээ. 

Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувуудын мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой. 


Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр"  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй