Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албаны 4команд штабын дадлага сургууль" гувардахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүний штабын дадлага сургууль гуравдахь өдрөө үргэлжилж байна.
Энэ хүрээнд гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх цагийн байдлыг үнэлэх дадлага хийж байна.
“Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.



| Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага сургууль гуравдахь өдрөө үргэлжилж байна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.