Хөвсгөл аймгийн хил орчмын нутаг, хилийн зурваст иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бусаар хайгуулж хийж байж болзошгүй талаар Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу хилийн цэргийн 0257, 0303 дугаар анги, хилийн тагнуулын тасаг, Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас 9 нэгж техниктэй, 36 алба хаагч тухайн газар оронд 13 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэлээ.
Улмаар хил орчмын дэглэм зөрчсөн монгол, хятад 9 иргэнийг саатуулж, Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
| Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ | ||
| Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.