Уламжлалт анагаах ухаан бол та бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн арвин их мэдлэг, үнэт өв, олон мянган жилийн турш онол, оношилгоо, эмчилгээний туршлага, арга ухаанаар хөгжиж, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалж ирсэн, шинжлэх ухааны том салбар юм.
Орчин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийг даган уламжлалт эмчилгээний арга барилууд шинэ түвшинд гарах боломж аль хэдийн бүрджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн чиглэл болгосон.
Энэ хүрээнд шинэ мэдлэг, хиймэл оюунд суурилсан технологийг хөгжүүлэх, мэдээллийн сан байгуулах, сургалт, судалгааг эрчимжүүлэх, хяналт, шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, уламжлалт мэдлэгт суурилсан амьдрах хэв маяг, эмийн зохистой хэрэглээг иргэдэд хэвшүүлэх зэрэг олон чухал ажлуудыг хамтран гүйцэтгэх шаардлага үүссэн байна.
Боловсролын яам
- Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг бэлдэх
- Сургалтын чанар хүртээмжийг сайжруулах,
- Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тасралтгүй сургалтыг зохион байгуулах,
- Судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих,
- Дотоод, гадаадын хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Уламжлалт анагаах ухааныг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгүүлэх үүрэгтэй.
Шавилан сургалтыг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулж, уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан.
Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачид, эмч, багш, ажилтан та нартаа үндэсний өв соёлоо дээдлэн хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах эрхэм зорилгоо нэгтгэн, уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ үеийг нээх үйлсэд амжилт хүсье.
| Уламжлалт шавь сургалтыг сэргээн хөгжүүлэх ажлын хэсэг байгууллаа | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.