Сонсголгүй болон сул сонсголтой хүүхэд, гэр бүлд чиглэсэн эрт илрүүлэг, эрт оролцооны боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар дундын үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сонсголгүйн боловсрол, Бүх нийт боловсролын төлөө, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Тэгш тусгал, Эрт оролцоо цогц хөгжил, Диф клуб, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо төрийн бус байгууллагууд, 10,186 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, МУИС, МУБИС-ийн оюутан, ЕБС-ийн сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээр
Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах.
Цэцэрлэгт элсэн орохоос өмнөх үеийн эрт илрүүлгийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөв мэдээлэл өгдөг, чиглүүлдэг байх, энэ чиглэл дээр онцгой анхаардаг байх.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүдэд боловсрол, эрүүл мэнд, нийгэм, хамгааллын үйлчилгээг цогцоор үзүүлэх боломжтой.
Сонсголгүй болон сул сонсголтой хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад тулгамдаж буй асуудал, цаашид салбарууд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал нэгдэж, хэрэгжүүлэхээр тохирлоо. гэж Боловсролын яамнаас мэдээллээ.



| Нийгмийн хамгааллын салбар дундын үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх уулзалт зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 48 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.