Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн дэмжлэгтэйгээр “Олон нийтэд суурилсан эрт сэрэмжлүүлэх систем” байгуулах сургалтыг Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.
Сургалтыг ОУУЗУХСНХ-ны сургалтын аргачлалаар МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас зохион байгуулж байгаа бөгөөд “Олон нийтэд суурилсан Эрт сэрэмжлүүлэх систем” байгуулах системийн бүрэлдэхүүн хэсэг болсон олон нийтийн сайн дурын идэвхитэн бэлтгэх зорилготой юм.
Мөн ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх газрын Ерөнхий инженер М.Батжаргал, Гадаргын усны судалгааны хэлтсийн Ерөнхий инженер Г.Болоржаргал нар "Цаг агаарын мэдээг хэрхэн ойлгох вэ", "Усны аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээлэл" зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.
Сургалтын үр дүнд Дунд шатны хорооны дэргэд олон нийтэд суурилсан Эрт сэрэмжлүүлэх баг байгуулагдах юм.
Сургалтад төсөл хэрэгжиж буй Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн Дунд шатны хороо, Анхан шатны хорооны сайн дурын идэвхтэн, олон нийтийн Гамшигтай тэмцэх багийн нийт 120 гаруй төлөөлөл хамрагдана.
Тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Дарви, Цогт сум, тавдугаар сарын 21-22- ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сумын сум, багийн удирдлага, Дунд шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтэн, малчдын төлөөллөөс нийт 60 оролцогч сургалтад хамрагдаж байна гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.

| Олон нийтэд суурилсан эрт сэрэмжлүүлэх баг байгуулна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.