НҮБ-аас зарласан Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Бэлчээр ба сүүний аж ахуй” сэдвийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15.00-17.00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази, Номхон далайн мал аж ахуй, мал эмнэлгийн комисс, Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Энэтхэгийн Бэлчээр, тэжээлийн судалгааны хүрээлэн, Бутан улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн газар, Непал улсын Хөдөө аж ахуйн судалгааны зөвлөл, Хятад Улсын Төвдийн өндөрлөгийн эко системийн менежментийн олон улсын төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд, тухайлбал Монгол, Энэтхэг, Хятад, Бутан, Непал улсын бэлчээр болон сүүний аж ахуйн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлага, салбарт тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

| Ази тивийн сүүний түншлэлийн “Бэлчээр ба сүүний аж ахуй” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг болно | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.