Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал Сорьцын хяналтын газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.
Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, эрдэнийн чулууны лаборатори, алт хайлах цех гэсэн үндсэн 3 хэсэгтэй. 2026 онд Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 7 дахь удаагаа давтан итгэмжлүүлж, Баянхонгор болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудыг анх удаа итгэмжлүүлсэн.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах, Эрдэнийн чулууны лабораторийн дүгнэлтийг цахимжуулж, блокчэйн технологи ашиглан зах зээлийн үнэ цэнийг баталгаажуулахыг ажил хэрэг болгох, хувийн хэвшил хийж буй ажлуудыг төр зэрэгцэн хийхгүй байх зарчим баримтлан өөрчлөлт хийнэ” гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад, 2025 онд давхардсан тоогоор 3300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид бүрэн үйлчилгээ үзүүлж, 1.9 тэрбум төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

| Эрдэнийн чулууны лабораторийн дүгнэлтийг цахимжуулна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.