Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцлээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулахаар цалин хөлсийг 2026 он хүртэл нийт 75 хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гарч, өнөөдрийн байдлаар 30 хувийн нэмэгдлийг хэрэгжүүлээд байна.
Мөн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн нь хамтын хэлэлцээрийн үр дүнг харуулж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн 2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.


| Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцлээ | ||
| Үзсэн: 118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.