Шууд Chart

ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

2026-05-30 06:25:34

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд унасан тухай дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу ослын голомтод аврах ажиллагааг зохион байгуулж, тухайн цооногийн дэргэд 45 метр өргөн, 70 метр урт, 32 метр гүнтэй нүхийг гурван дамжлагатай налуу ам гарган шатлан ухжээ.

Улмаар хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлж, өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 30-ны 00:23 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги болон Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн ажиллаж, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталт хийжээ.

Аврах ажиллагааг нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59 цаг 46 минут, ажиллагаа эхэлснээс хойш 55 цаг 19 минутын хугацаанд зохион байгуулсан байна.

Нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгч, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллажээ гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.


ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй