Шууд Chart

Монголын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг Макаогийн багтай эхний тоглолтоо хийнэ

2026-05-30 09:09:51

Монгол Улсын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг "Азийн аварга шалгаруулах тэмцээн"-ий эрхийн төлөөх Зүүн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний тоглолтуудаа хийхэд бэлэн боллоо.

Манай залуус өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр 17:00 цагаас Макаогийн шигшээ багтай эхний тоглолтоо хийнэ. 

Харин тавдугаар сарын 31-ний өдөр 17:00 цагаас зохион байгуулагч Хонгконгийн шигшээ багтай өрсөлдөнө гэж Монголын Волейболын Холбооноос мэдээллээ. 


Монголын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг Макаогийн багтай эхний тоглолтоо хийнэ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй