Мальта улсын хойд хэсэгт орших салютын үйлдвэрт зургаадугаар сарын 1-ний өглөө хүчтэй дэлбэрэлт болж, ойролцоох барилга байгууламжууд хохирол амсжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, дэлбэрэлт Мальтагийн Магтаб орчим дахь Та’ Лурдес салютын үйлдвэрт орон нутгийн цагаар өглөөний 06:30 цагийн үед болсон байна. Хүчтэй тэсрэлтийн чимээ арлын олон хэсэгт сонсогдож, зарим барилгын цонх хагарч, гадна тал гэмтсэн талаар иргэд мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр, осол гарах үед үйлдвэр дотор ажилтан байгаагүй аж. Харин ойролцоох талбайд ажиллаж байсан хоёр эрэгтэй хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дэлбэрэлтийн дараа өтгөн утаа тэнгэрт хөөрч, хэд хэдэн удаагийн жижиг тэсрэлт үргэлжилжээ. Онцгой байдлын алба, цагдаа, эмнэлгийн багууд ослын газарт шуурхай ажиллаж, тухайн бүсийг хамгаалалтад авсан байна.
Мальтагийн Ерөнхий сайд Роберт Абела осолд өртсөн иргэдэд сэтгэл санааны дэмжлэг илэрхийлж, холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг хяналтдаа авсныг мэдэгджээ.
Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага болон холбогдох албаныхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.
| Мальтад салютын үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж, хоёр хүн гэмтжээ | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.