Шууд Chart

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын Ираны эсрэг цэргийн үйл ажиллагааг хязгаарлах тогтоол баталлаа

2026-06-04 09:48:52

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах дайны бүрэн эрхийн тухай тогтоолыг баталжээ.

Уг тогтоолыг Вашингтон хотноо лхагва гарагт болсон санал хураалтаар 215 гишүүн дэмжиж, 208 гишүүн эсэргүүцсэн байна. Ардчилсан намын гишүүдийн дийлэнх дэмжсэн уг санал хураалтад Бүгд найрамдах намын дөрвөн гишүүн нэгдсэн нь Ерөнхийлөгч Трампын гадаад бодлого, цэргийн ажиллагаанд үзүүлсэн ховор эсэргүүцэл боллоо.

Тогтоол хууль болох магадлал бага гэж ажиглагчид үзэж байгаа ч энэ нь Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагаанд Конгрессын зүгээс өгсөн хүчтэй улс төрийн дохио хэмээн Al Jazeera мэдээлэв. АНУ-ын Үндсэн хуулиар дайн зарлах эрх Конгресст хадгалагддаг ч Трамп Ираны эсрэг ажиллагааг Конгрессын зөвшөөрөлгүй эхлүүлсэн гэж шүүмжлэл дагуулж буй.

Төлөөлөгчдийн танхим энэ онд дөрөв дэх удаагаа Ираны асуудлаарх дайны бүрэн эрхийн тогтоолыг хэлэлцсэн бөгөөд энэ удаад анх удаа баталсан юм. Тогтоолыг дэмжсэн Бүгд найрамдах намын гишүүдийн нэг Томас Масси “Ард түмний танхим энэ дайныг зогсоох ёстой гэсэн дохио илгээж байна” хэмээн мэдэгджээ.

Ардчилсан намын гишүүд Сенатыг мөн уг тогтоолыг шуурхай батлахыг уриалав. Гэвч Ерөнхийлөгч Трамп уг шийдвэрт хориг тавих магадлалтай. Ерөнхийлөгчийн хоригийг даван гарахын тулд Конгрессын хоёр танхимд гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай ч одоогоор аль ч хувилбар ийм хэмжээний санал авч чадаагүй байна.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын Ираны эсрэг цэргийн үйл ажиллагааг хязгаарлах тогтоол баталлаа  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй