Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээнд 23 орны 297 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байна. Үүнээс эрэгтэй тамирчин 198, эмэгтэй тамирчин 99 байгаа юм.
Эдгээр тамирчдын дотор олимпын наадам, ДАШТ, тивийн АШТ-ий медальтай тамирчид цөөнгүй оролцож байна.
Тухайлбал, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Рахман Амузадхалили, “Парис-2024” олимпын наадмын аварга Магомед Рамазанов, 2025 оны дэлхийн аварга Хан Чон Сон, 2024 оны дэлхийн аварга Моэ Киёока, 2026 он гарснаар нэг ч ялагдалгүй байгаа Ази тивийн аварга Сужеет нарын зэрэг олон бөхийг нэрлэж болох юм.
Энэтхэгийн шигшээ багийнхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, 45 тамирчнаа уг тэмцээнд сойж байна.
Тэмцээн бөхийн сонгомол барилдаан болон эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөх гэсэн гурван төрлөөр 6-р сарын 4-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт явагдана.
Тэмцээнийг MNB телевиз дөрвөн өдрийн туршид шууд дамжуулан хүргэнэ.
| Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээнд 23 орны 297 тамирчин хүч сорьж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.